Танилцуулга



ОРХОН АЙМГИЙН 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА 

Зууны манлай бүтээн байгуулалтын өлгий болсон Эрдэнэт хотод УБҮ-ийн 7 дугаар цэцэрлэгийг РСЦ-ийн монгол ажилчид 1990 оны 8 сард одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт анх барьж ашиглалтанд оруулснаар тус цэцэрлэг үүсгэн байгуулагджээ. 
 7 дугаар цэцэрлэг нь 2003 оны 05 сарын 05-нд Орхон аймгийн Засаг даргын 156 тоот захирамжаар УБҮ-ийн харъяанаас Орхон  аймгийн харъяанд шилжин эдүгээ 280 хүүхдийн хүчин чадалтай, 12 бүлэгтэй, 44 багш ажиллагсадтайгаар хамран сургах тойргийнхоо 413 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг амжилттай явуулж байна.
Тус цэцэрлэгийн нэг онцлог нь усан бассейны цогцолбор бүхий багтаамжтай усан сантай бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг усан бассейнд хичээллүүлэн эрүүлжүүлж, чийрэгжүүлэхийн зэрэгцээ тэдний авьяас билгийг эрт нээн илрүүлж, хүүхдийг бүх талаар нь хөгжүүлэхэд түлхүү анхаарч жил бүр улс, аймаг, олон улсын хэмжээний уралдаан, тэмцээнүүдэд амжилтуудыг гаргасаар ирсэн.
Тус цэцэрлэгт 100% мэргэжлийн багш ажилладаг бөгөөд тэдгээрийн 80% нь мэргэжлийн зэрэгтэй, мөн ажиллагсдын 42,8% нь дээд боловсролтой, 57,2% нь тусгай дунд болон бүрэн дунд боловсролтой. 
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхэд бүр бие даан хүрч ажиллах, хөгжих, тоглох баялаг орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. 

/ Манай хамт олон/
/Цэцэрлэгийн усан бассен/

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байршдаг. 
Утас: 70358524
Вебсайт: Kindergarten7.edu.mn
Блог: 7tsetserleg.blogspot.com 
Facebook:KindergarteninOrkhonAimag

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.