2018/01/11

Миний мэргэжил-Хүүхдийн хөгжил-Амжилтын үндэс үзүүлэх ажил

2017 оны "Ажил мэргэжлийн аварга багш" -аар шалгарсан багш Б.Пүрэвсүрэнгийн  Миний мэргэжил-Хүүхдийн хөгжил-Амжилтын үндэс үзүүлэх ажил зохион байгуулагдлаа.

Буратиногийн шинэ жил

Жил бүрийн шинэ жилийн баяраар бэлтгэл бүлгүүдийн бүх хүүхдийг хамруулсан тоглолтыг арга зүйч, хөгжмийн багш, бэлтгэл бүлгийн багш, туслах багш нар хамтран зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жилийн "Буратиногийн шинэ жил " тоглолтонд бэлтгэл 4 бүлгийн 150 хүүхэд , 14 багш ажилчид хамтран ажиллалаа.


Сайн үйл ажиллагаа

Энэ хичээлийн жилийн эхний Сайн үйл ажиллагаа 2017 оны 11 сарын 28-ны өдөр боллоо. Энэ удаагийн сайн үйл ажиллагаанд бага бүлгийн багш Б.Энхмаа, дунд бүлгийн багш Д.Хажидмаа, ахлах бүлгийн багш Х.Амарсанаа, бэлтгэл бүлгийн багш Х.Сэлэнгэ нар бэлтгэн оролцсоноос багш Х.Сэлэнгэ 39,5 оноогоор шалгарлаа.

Боловсролын үнэлгээний төвийн сургалтанд багш нар хамрагдлаа

БСШУСЯ-ны зөвлөх багш Норжхорлоо, Боловсролын үнэлэгээний төвийн багш Мөнхтуул нар Орхон аймгийн СӨБ -ын багш нарт Цэцэрлэгийн үзэл баримтлал, сургалтын хөтөлбөр, сэдвийн боловсруулалт, хүүхдийн хөгжлийн үнэлгээний асуудлаар онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж, багш нарт нэн хэрэгтэй мэдээллийг өглөө.

2017/11/01

Манай судлаач багш нарын амжилт...



“ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” аяны хүрээнд аймгийн ИТХ, БСУГ, Номын төвийн хамтран зохион байгуулсан “Хотын соёл-Оюунлаг Эрдэнэтчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд “Эрдэнэт хотын соёлд хувь хүний оролцоо” сэдвээр багш У.Уранчимэг, “Байгууллагын соёл-Хотын хөгжилд” илтгэлэээрээ амжилттай оролцож 2 дугаар байр, “Байгууллагын соёл-Хотын хөгжилд” сэдвээр багш Б.Пүрэвсүрэн, Ч.Одонтуяа нар хамтран оролцож тусгай байр эзэлсэн тул баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.



"Аймгийн ажил мэргэжлийн аварга багш"-аар багш Б.Пүрэвсүрэн шалгарлаа.

Дэлхийн багш нарын баярын өдрөөр Орхон аймгийн СӨБ-ын "Ажил мэргэжлийн аварга багш"-аар бага В бүлгийн багш Б.Пүрэвсүрэн шалгарч АЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд шагналаа гардан авлаа.

Шилдэг илтгэл-2017 уралдаанд амжилттай оролцлоо.

2017-2018 оны хичээлийн жилийн "Шилдэг илтгэл"-ийн уралдаанд багш Б.Пүрэвсүрэн, Ч.Одонтуяа, У.Уранчимэг нарын багийн "Сургалтанд төсөлт үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зүй" судалгааны бүтээлээрээ оролцож СӨБ-ын хэмжээнд 2-р байрыг эзэллээ.


“БАГШИЙН ЁС ЗҮЙ-ХАРИЛЦАА” СУРГАЛТ БОЛЛОО





Багшийн ёс зүй-Харилцаа сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу 2017 оны 08 сарын 31-ний өдрийн 08:00 цагт цэцэрлэгийн биеийн тамирын заланд эрхлэгч Х.Энхсайхан, арга зүйч Г.Батцэцэг нар зохион байгуулан явууллаа. Сургалтанд нийт 29 багш ажилтан хамрагдсан.