Манай ард
түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэг бол ардын
уламжпалт тоглоом наадам зүй ёсоор орно. Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд
оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол наадгай юм. Монгол ардын
тоглоом наадгай нь олон төрөлтэй бөгөөд үүнээс цухас дурьдвал:
- Шагайн
тоглоом
- Хөлөгт
тоглоом
- Оньсон
тоглоом
- Аман
наадам
- Уран
ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ
- Өрж
эвлүүлдэг тоглоом
- Чамабалын
хүрд
- Хуруу
гараар наадах наадгай
- Шүүрэх,булаалдах
наадгай
- Тооцоолох
наадгай
- Эвхэх,хайчлах
наадгай
- Илбэ,мэрэг
- Мөсөн
дээрх наадам
- Эрийн гурван наадам
зэрэг олон
төрлийн арвин баялаг тоглоом наадам байдаг бөгөөд манай ард түмэн өсвөр үеэ
сургаж хүмүүжүүлэх нэган чухал хэрэглүүр болгон ашигласаар ирсэн сайхан
уламжлалтай билээ.
Манай ард түмэн
хүний оюун ухааныг арга, билэг гэж ангилан үзээд эсрэг тэсрэгээр сэтгэснээр
хүний оюун санаа хөгжинө гэсэн гүн ухааны хийсвэрлэл гаргаж эрдэм мэдлэг бол
билэг ухааныг, наадам хөдөлмөр бол арга ухааныг хөгжүүлэх үндэс болно гэсэн
монгол сэтгэлгээг бий болгосон байна.
Монголчуудын
өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадмаар
нааддаг.Малчин түмний тоглоомын санг оньслох, эвлүүлэх наадмууд,уран ээдрээ
тайлах ,шагайн наадмууд,хөлөгт тоглоом, аман наадамаас голлон
бүрдүүлдэг.Монголын үндэстэн ястангуудын өвөрмөц тоглоомууд ч олон бий.
Алаг Мэлхий Өрөх
Яст мэлхийн эрхтэн
Давсан
- 1 шагай
Зvрх
- 1 шагай
Нvд
- 2 шагай
Чих
- 2 шагай
Бөөр
- 2 шагай
Толгой
- 3 шагай
Сvvл
- 3 шагай
Шилбэ
- 4 шагай (4 шилбэ)
Сарвуу
- 5 шагай (4
тавхай)
Нуруу
- 6 шагай (6
эгнээ)
Хvзvv
- 6
шагай нийт 92 шагай.
Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн
адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэх хүүхэд багачууд насанд хүрэгчдийн
удирдлагын дор шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн
сайхан уламжлалтай билээ. Алаг мэлхий нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш
зургаа үелсэн бүгд 36 шагайг нуруу хэмээн өрөөд түүнийхээ дөрвөн үзүүрт тус бүр
дөврөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр
тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хушуунд гурав, хоёр нүд, хоёр
чих, доод талд сүүлний гурван шагайг, бөөрний хоёр, зүрх, давсагны нэг шагайг
зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар
төлөөлүүлэн нуруу хэмээн нэрийдэж өрсөн шагайн дээр байрлуулдаг ёстой.
Цагаан сарын өдөр тоглоход үүнээс гадна толгой
талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван
шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл
хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан
шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун
дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг.
Ийнхүү цагаан сарын үед ний 108 шагайгаар тоглодог
байна. Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран зоолгож буй
жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй
хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаяг нэг нүх буувал алаг
мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны
аль нэгийг, гурван нүх буувал дөрвөн сарвуу хэмээн тавьсан шагайнаас дөрвийг
буюу галыг, таван нүх буувал мод хэмээгдсэн шагайг тус тус авч тоглодог
ажээ.
Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн
авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг
авна. Жишээлбэл, нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд, чих,
бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, дөрвөн нүх буувал дөрвөн
шилбэний аль нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг, зургаан
буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна. Хэрэв шооны нүх
аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ
мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ
тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг аж.
Аман наадам
Монгалын ард
түмэн мянга мянган жил хуримтлуулсан ахуй амьдрал соёл хүмүүжлийн арга туршлага
,эрдэм мэдлэгийн ихэнх нь малчин олны амьдрал туршлагаар баяжигдан уламжилагдаж
ирсэн боловч нэгэн хэсэг нь хуучин цагийн ном сударт ,зарим хэсэг нь ардын аман
зохиолд ам дамжигдан үлдэж зарим нэг нь мартагддаг байна. Нэгэн нутагт
боловсорсон сайн зүйлс эрдэм ухаан бүх ард түмний хүртээл болж чадахгүй байсан
тул ард түмэн үүнийг эрт мэдэж ,олсон ололт амжилт арга туршлага эрдэм
мэдлэгийнхээ эрхэм дээжсийг нэг сонсмогц ой тойнд хоногшихуйц хэвшмэл хэллэг
.толгой холбон айзам тааруулан шүлэглэсэн үгс болгон цээжлүүлэн үлдээдэг байжээ
.Иймхүү холбоо шүлгийн бадаг болгон хойч үедээ уламжилан үлдээдэг нэгэн сайхан
арга бол ардын аман зохиолын нэгээхэн хэсэг нь болсон аман наадам буюу үгэн
тоглоом гэж үзэж болно..Аман наадам нь монголын ард түмэн хойч үөэ сурган
хүмүүжүүлж эрдэм мэдлэг олгох ,хэл яриаг хөгжүүлэх , авиаг зөв тод дуудаж
сургах явдалд онцгой ач холбогдолдол гүйцэтгэж сурган хүмүүжүүлэх үйлсэд
ихээхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
Хүүхдийг хэлд
сайн орсон наснаас нь эхлэн зугаа үг, түргэн хэллэг оньсого таалгах зэргээр
тоглуулдаг бол хүүхдийг нилээд ухаан сууж аливаа учир зүйг ухааран ойлгох
болсон үеэс эхлэж дунд хуруу олох, сүмбэр уул босгох цэц булаалдах дайралцаа
үг, ес хэлэлцэх ,цоллох зэрэг тоглоомоор тоглуулдаг.
Аман наадам нь
үүсэл гарал.насны онцлог наадах үйл ажиллагаа зэргээсээ хамааран
- Үгээр идэх дайралцаан тоглоом
- Ухаанаар уралдаж давах
- Ухаан задлах хошин бодлог
- Таалцах–таавар
- Дэмбээдэх
- Асуулт-хариулт
- Амьсгал уртасгах үг-Хул тоолох
- Ес хэлэлцэх
- Зугаа үг хэлэлцэх
- Оньсого
- Ертөнцийн гурав
- Зүйр цэцэн үг
- Хэл зүгшрүүлэх үг.жороо үг,
- Хуруу олох ,
- Оюун ухаан задлах rэx мэтээр олон төрөл болгон ангилж болно.
Аман наадам
үгэн тоглом нь аль ч насны хүнд хамааралтай болов ч тэр дундаас хүүхэд залуусын
сонирхлыг бүр их татдаг нь ардын сурган хүмүүжүүлэх зүйн хэрэглүүр болж тэдний
ёс суртахууны хүмүүжил танин мздэхүйд нөлөөлдөгтэй хопбоотой.
Ээдрээ тайлах наадам
Монгол ардын
наадмын нэг нь зэдрээ тайлах наадам юм. Энэ нь сур, дээс, шидмэс, буч, утас
ззргээр уясан битүү гогцооноос чагт, товч, зуузай, бөгж, шагай дөрөө зэргийг
гаргаж авах арга ухааныг уралдаж олох журамтай Одоогоор манай ард түмний дотор
хадгалагдаж үлдсэн дөч шахам ийм наадам олдоод байна. Тздгээр нь малын уяа
холбоо, чагт ногт, хүзүувч, тушаа, чөдрийн уяа зангидаанаас уламжлан үүсчээ .
Эхний ээдрээ тайлах наадам тугалын чагтыг гогцоонд хийх гаргах үйлдэлтэй байсан
бол түүний битүү гогцоог өөр нэгэн битүү гогцоонд хийх арга замаар «'Хонин
холбоо», « Богцны уяа »,« богцны цагирагтай түгжээ» зэрэгий
хэрэглээний гогцоот уяа гарахын зэрэгцээ тийм уяа түгжээг хийж сургахад туслах
наадмууд гарч тэдгээрээс Чамбалын түлхүүр гэдэг оюун түлхүүрийн салбар наадмууд
гарчээ. Богцны, хонин холбоо маягийн түгжээнээс үндэслэн битуү гогцооноос
зуузай авах», «Модон чагт гогцоонд оруулах гаргах. «Хайчны нэг бариулын
цагирган гогцоог битуү гогцооноос гаргах», «Хайчны хос бариулаас гогцоо
гаргах», «Хос хайч холбох салгах», «Хос дөрөө холбох салгах», «Айргийн
бүлүүрийн нүх цзвэрлэх», «Уур нүдүүр холбох салгах» гэх мэт өөрсдийн
хэрэглээний зүйлтэй шууд холбоотой наадмуудыг монголын малчид зохиож улмаар
ухаан задлах уран ээдрээтэй “Бүлүүрийн тавгаас бөгөж авах” “Буулганаас бөгж
авах” “бөгж нийлүүлэх “ чөдөр гогцоо зэрэг олон наадам зохиож суүлдзэ бүр
хийсвэрлэж «Давхар гогцоо», «Хоёр хүний холбоо салгах», Хоёр гарын холбооноос
зуузай авах», «Хоёр тахны холбооноос зуузай авах», «Холбосон хоёр гараа битүу
гогцооноос салгах», «Аргамжаанаас биеэ салгах». «Байж болшгүй тохиол» зэрэг
олон сонин наадам зохиож»э.
Чамабалын хүрд
“ЧАМА” гэдэг нь
( шидэт) буюу ( гайхамшигт ) гэсэн утгатай “ БАЛ” гэдэг нь ( үелээ) буюу
(далан) гэсэн утгатай хоёр үгнээс бүтсэн Чамабалын хүрд буюу ( шидэт далангийн
хүрд) гэж нэрлэгдсэн олон зуун наадам байдаг нь монгол ардын наадмын нэгэн
төрөл юм. Энэ төрлийн наадмаас ам дөрвөлжин хашаа хэлбэртэйг “УТКҮ” , дугуй
хүрээнүүдээс бүтсэн хэлбэртэйг нь “ ХҮННҮ” гэж ялгадаг байна. . Монголчууд
малын хашаа хороо, хээ угалзаас санаа аван олон сүлжээ, давтамж бүхий тойрог,
дөрвөлжинг зохиомжлодог Манай эртний өвөг болох ХҮННҮ гүрний үед нууцыг эрж
олох, буюу түүнд хүрэх төөрөхгүй замыг эрж олох , хашаа,хороо зураг тэмдгийг
“Чамабалын хүрд “ гэдэг байжээ. Булган аймгийн Бүрэгхангай сумаас МЭӨ 200-гаад
оны үед хамаарах“Чамабалын хүрд ” олдсон нь бий. Энэхүү тоглоомд нууцыг эрж
олох, түүнд хүрэх замыг түвэггүй олох гол зорилготой.
Оньсон тоглоом
Хүннү гүрний
үед оньсон тотоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл
иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж
суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж,
угсарахаар бодон хийдэг байсан. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол
гэр. Ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг.Монголчууд шатаах
дэлбэрэх бодис бүхий бортогуудыг чөдөр оньс нэртэй оньсон зэвсгээр харваж
байсан түүхэн барим байдаг./Тулуй 1221 онд Хорезмын довгоонд 300 чөдөр оньс
хэргэлсэн/ Мал аж ахуйн тоног хэрэглэл ногт, чөдөр, эмээл, хазаар,тэрэг,чарга
энэ бүхэн уяа зангилаан оньслох урлаг ухаан, тоглоом болтлоо хөгжин хүмүүсийн
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байж.
Өрж эвлүүлдэг тоглоом
Хүн төрөлхтний
соёлын өвд эртний дорно дахины Монгол, Хятад, Грек ,Итали зэрэг улс түмний
бүтээсэн өрж эвлүүлдэг тоглоомд эрдэмтэд Архимед Пифагора Колумба ,Та-нг, нар
ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Архимед манай эртний өмнөх 3-р зууны үед нэгэн
эвлүүлэх тоглоомыг зохиожээ. Тэр тоглоомоо Архимед "Стоммахион" гэж
нэрлэжээ Стоммахион гэдэг нь монголоор шоохорхол гэсэн грек үг..Архимедын
зохиосон Стомахион нь 14 хавтгайтай. Энэ тоглоомыг эрт цагийн грек болоод ром
хүмүүс ихээхэн сонирхож эдүүгээ цагийн шатар, даам, сонирхож тоглодгийн нэг
адилаар маш ихээр сонирхон дурлан шохоорхон тоглож байжээ. Стомахиохын 14
дүрсийг хоёр зэрэгцээ квадратаас зурагт үзүүлснээр хувааж янз бүрийн дүрс хүн,
шувуу, мал, мод, араатан амьтан зэрэг олон дүрсүүдийг эвлүүлэн тоглоно. Пифагор
квадрат дүрсийг 3 янзын дүрсээс үүссэн долоон хэсгээс хувааж тоглоом зохиосон
бөгөөд хүн төрөлхтний соёлын өв математикт олон чухал нээлтүүд гаргасан .
Алдарт аялагч
Колума зуйван дугуй дүрсийн хуваалт бүхий арван хэсэгээс бүрдэх эвлүүлдэг
тоглоом бүлээсэн. Монголын ард түмэн өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн “Энх
мэндийн эв долоо “, "Бага эв долоо", "Жигтэйхэн долоон
хавтгай" зэрэг өрж эвлүүлдэг тоглоомоо баяжуулан хөгжүүлж хадгалсаар ардын
тоглоом болгон эрт цагаас тоглож байсан бөгөөд хойч үедээ өвлүүлж улам
боловсронгуй болгож "Долойдой", "Арга билгийн алтан
түлхүүр", "Монгольская игра буюу Намсрай", "Тэмүүлэн"
зэрэг эртний болон эдүүгээ зохиогдсон өрж эвлүүлдэг тоглоомоор олон төрлийн
тоглоом наадам зохиож хүүхдийн сэтгэн болох дүрслэн урлах ой ухаан,чадварыг
хөгжүүлэхэд ашгилсаар ирсэн
Орчин үед өрж
эвлүүлдэг тоглоомыг одоо хүртэл уламжлуулан хөгжүүлэхэд Н.Намжилдорж,
Х.Дарамбазар, Ж.Дэмбэрэл, П.Баяраа нарын хүмүүс ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Тэдгээрээс Н.Намжилдорж өрж эвлүүлдэг тоглоомыг хүүхэд залуучуудад
өвлүүлэх,сургаж хүмүүжүүлэхээс гадна ардын уламжлалт тоглоот наадмыг судалж
цуглуулан эмхэтгэн хэвлүүлсэн ба өөрөө шинээр “Долоодой хэмээх тоглоом зохиож
энэхүү тоглоомоороо БНМАУ-ын Гэгээрлийн яам,Монголын урчуудын эвлэлийн
холбооноос 1961 онд зарлаж явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд гуравдугаар
байр эзэлж байсан бөгөөд 1966 онд "Монголын хөлөгт тоглоом" номондоо
оруулсан байна. П.Баяраа 1991 онд "Намсрай" тоглоомыг зохиож
цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон
1994 онд отгон хүү Намсрайгийн нэрээр нэрлэсэн. Уг тоглоом Монгольская игра
нэртэйгээр орос улсад үйлдвэрлэгдэн интернетээр зарагдан нийтийн хүртээл болж
байна.
Өрж эвлүүлэх
тоглооом нь маш их сонирхолтой бөгөөд хийхэд хялбар хүүхдийн оюун санааг
хөгжүүлж, анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх, сэтгэн бодох үйл ажиллагааг
хөгжүүлж сэтгэхүйн үйлийг төлөвшүүлж улмаар аман яриа,уран хэллэгийн дадал
чадвар олгох зэргээр хүүхдийн харааны ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлж хамтын
хүмүүжлийг олгодог зэрэг давуу талуудтай тоглоом юм.
Тэмүүлэн тоглоом
Aрдын уламжлалт
өрж эвлүүлдэг Долоотой, Жигтэйхэн 7 хавтгай зэрэг тоглоомууд болон Коссын шоо,
Мотессорын жааз ,хөзөр, даалуу зэрэг тоглоомуудын бүхий л шинжийг агуулсан
тэдгээр тоглоомуудыг орлож чадахаар сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой
хүүхдийн сэтгэн бодох , дүрслэн урлах, математик сэтгэлгээ, авьяас чадварыг
хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой цогцолбор тоглоом юм.
Тоглоомын
сурган хүмүүжүүлэх ач холбогдол нь: хүүхдийн оюун ухаан сэтгэн бодох,дүрслэн
урлах чадвар , IQ-г (ай-киу) хөгжүүлэх бага насны хүүхдийн хичээл сургалтыг
сонирхолтой хөгжилтэй болгож сургалтын үйл ажиллагаанд тоглоомоор дамжуулан
хүүхдийн математик сэтгэлгээ, дүрслэн урлах,зохион бүтээн авьяас чадварыг
хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалтын үйл ажиллагаанд дидактик материал болж
сургалтын процест хүүхдэд сэтгэхүйн үйлдэл төлөвшүүлэхэд задлан шинжлэх,
цэгцлэн нэгтгэж, оюун дүгнэлт гаргах ажиллгаанд тоглоомын хэлбэрээр ашиглах
өргөн боломж олгодгоор онцлог чухал ач холбогдолтой юм. Үүнд:
- Өнгө дүрстэй танилцуулах
- Математик сэтгэлгээг хөгжүүлэх
- Дүрслэн урлах чадварыг хөгжүүлэх
- Сэтгэн бодох чадварыг төлөвшүүлэх
- Тооцоолон бодох арга ухаанд цэгцтэй сургах зэргээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг хөгжилтэй сонирхолтой болгодог.
Намсрай тоглоом
Энэ хүү өрж
эвлүүлдэг Намсрай тоглоом нь 4 ижил адил талт гурвалжин , 2 ижил квадрат дүрс
нэг том 4 ижил жижиг - адил талт гонзгой дөрвөлжин , зэрэг,3 янзын дүрс бүхий
11 ширхэг хэсгээс бүрдэнэ. Намсрай тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдэд
тохирсон энгийн геометрийн дүрс бүхий хялбархан хуваалттай, өөрийн гэсэн онцлог
шинжтэй хамгийн цөөн дүрс бүхий олон тооны хувилбартай ямар нэгэн амьтан
ялангуяа таван хошуу малыг янз бүрийн хөдөлгөөнтэй дүрсэлж болдог, олон дүрс
хувилбар бүхий тоглоом юм. Уг тоглоомыг 1991 онд зохиож цэцэрлэгийн багшийн
сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон 1994 онд отгон хүү
Намсрайгийн нэрээр нэрлэсэн.Энэ тоглоомоор бага насны хүүхдүүдэд тоглуулахдаа
эхлээд: Өнгөөр ялган будсан янз бүрийн дүрс бүхий даалгаврыг өгч харж
дуурайлган эвлүүлүүлэх, дараа нь:өрсөн дүрсээс харж зурж будах. Эцэст нь
өөрсдөөр нь янз бүрийн дүрс,хээ санаачлан зохион бүтээлгэх зэргээр хүүхдийн
нас, чадварт тохируулан олон арга барилаар ажлуулах боломжтой.
Энэ тоглоом нь
"Монгольская игра" нэрээр Дэлхийн өрж эвлүүлдэг /головоломика/
тоглоомын жагсаалтанд орж Таграма, "Пифагорын квадрат" зэрэг
тоглоомтой эн зэрэгцэх тоглоом гэж үзэж байгаа юм Танграм, Пифагорын тоглоом,
Намсрай /Монгольская игра/ эдгээр 3 тоглоом нь дүрсийн хуваалт,эвлүүлж дүрслэх
онцлогоороо хамгийн шилдэг 3 тоглоомд тооцогдож байгаа болно.
Эхийг TIME.MN-ээс
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.