2016/09/14

Цэцэрлэгийн эцэг эхчүүдийн нэгдсэн цугларалт боллоо

Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэг нь эцэг эхчүүдэд 2015-2016 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайланг тавих, 2016-2017 оны хичээлийн жилийн зорилго зорилт, сургалтын талаар баримтлах бодлого чиглэлийг танилцуулах зорилгоор НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ-ыг 2016 оны 09 сарын 06-наас 2016 оны 09 сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.
            Цугларалтын үеэр:
·         Эрхлэгч Х.Энхсайхан- 2015-2016 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан, 2016-2017 оны хичээлийн жилийн зорилго зорилт
·         Арга зүйч Г.Батцэцэг – Хөгжүүлэх үйл ажиллагааны онцлог эцэг эхчүүдийн дэмжлэг
·         Эмч Я.Оюунтөгс – Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн онцлог, анхаарах зүйлс сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

            Цугларалтад нийт 247 эцэг эх хамрагдсан ба 2016-2017 оны хичээлийн жилд хүүхдийг хөгжүүлэх, эцэг эхтэй хамтран ажиллах чиглэлээр ажлын төлөвлөгөөнд оруулах санал хүсэлтийг бичгээр хүлээн авахад ирсэн эцэг эхийн 49 нь санал хүсэлтээ илэрхийлснийг ажлын төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлээд байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.