2016/01/21

"Монгол бахархал"-ын өдөр



2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Монгол бахархал”-ын өдрийг
·         “Дээлтэй Монгол” арга хэмжээ
·         “Монгол бахархал” хөгжүүлэх үйл ажиллагаа
·         Монгол улсын түүх, соёл зан заншил, газар нутаг, үндэсний онцлогийн талаарх мэдээлэл гаргах гэсэн арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулан тэмдэглэлээ.
“Монгол бахархал”-ын өдрийн арга хэмжээнд ИТХ-ын төлөөлөгч Б.Цэвэгмидийг урьж оролцуулан, ярилцлага өрнүүллээ. Энэхүү арга хэмжээнд нийт 37 эцэг эх, 343 хүүхэд хамрагдсан байна.
гийн хэмжээнд зохион байгууллаа.
 
Зөвлөгөөнд урилгаар Хүүхэд гэр бүлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Чулуунцэцэг, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Л.Тайвантуул нар оролцсон ба нийт 137 хүүхдийн аав хүрэлцэн ирсэн.
Зөвлөгөөний үеэр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудын бүтээгдэхүүний амтлагаат үзэсгэлэн, Ном хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил,  хүүхдүүдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
1.    “Аавууд-Хамтдаа” зөвлөгөөнийг нээж цэцэрлэгийн эрхлэгч Х.Энхсайхан-Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ардын сургаалаас зөвлөгөө мэдээлэл хийлээ.
2.    Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Чулуунцэцэг-“Жудаг төгөлдөр Монгол эр хүн” лекц уншлаа
3.    Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Л.Тайвантуул-СӨБ-ын Цөм хөтөлбөр түүнд аавын үүрэг оролцоо сэдвээр ярилцлага өрнүүллээ.
4.    Ахлах В бүлгийн Мишээлийн өвөө  аавуудын дунд чин сэтгэлийн ярилцлага өрнүүллээ.
5.    Арга зүйч Г.Батцэцэг – Цэцэрлэгийн хэмжээнд хамрагдаж буй нийт хүүхдийн аавуудын судалгааг нас болон ажил эрхлэлтийн түвшинд гаргаж танилцуулан “Хүүхдийн орчин-Ирээдүйд” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
6.    Хэлэлцүүлгийн явцад аавууд баг болон ажиллаж цэцэрлэгийн гадаа тадбайг тохижуулах зураглал хийн түүнийгээ хэлэлцэж нэн тэргүүнд хийх ажлын дэс дарааллаа гаргаж ажиллалаа. Хэлэлцүүлгээс 12 бүлгийн аавуудын төлөөлөл оролцсон зөвлөл байгуулагдан гадаа талбайд тохижилтын ажил хийх шийдвэр гаргалаа.
7.    Зөвлөгөөний төгсгөлд зөвлөгөөний үйл ажиллагааны талаар аавуудын санал сэтгэгдлийг бичгээр хүлээн авах ажиллагааг зохион байгууллаа.
 
Бүлэг бүр өөрийн бүлгийн хүүхдийн насны онцлогт тохируулан  монгол үндэсний хувцас, тоглоом наадгай, үндэс үгсаа соёл заншил, эх орон, эзэн Чингис хаан, бахархлын тухай ойлголтыг өгч хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, энэхүү арга хэмжээгээ орон нутгийн MBS телевизээр сурталчиллаа.






No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.