2015/04/20

Хийхийн тулд мэдэх хэрэгтэй-эцэг эхчүүдэд зориулсан сургалт


Эцэг эхчүүдийн  хүүхэд гэр бүлийнхээ хөгжил, төлөвшилд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны 04 сарын 16-нд ахлах бүлгийн эцэг эхчүүдийн дунд “ХИЙХИЙН ТУЛД МЭДЭХ ХЭРЭГТЭЙ” сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд:

Ахлах- А бүлгээс 14 эцэг эх

Ахлах- Б бүлгээс 19 эцэг эх оролцож, нийт 33 эцэг эх буюу 51,5% нь хамрагдсан байна.

Сургалтыг:

Арга зүйч Г.Батцэцэг “Гэр бүл гэж юу вэ?”
Багш У.Уранчимэг “Хүүхэд гэж хэн бэ?”
Багш Д.Хажидмаа “5 настай хүүхдийн онцлог ба суралцах үйл”

Эмч Я.Оюунтөгс “Бага насны хүүхдийн чийрэгжүүлэлт” гэсэн сэдвээр зохион байгууллаа. Энэ үеэр эцэг эхчүүдийн дунд хүний зан төлвийн онцлогийг илрүүлэх сэтгэл судлалын сорил явууллаа.
Сургалтын төгсгөлд сургалтаас төрсөн сэтгэгдлээ зураг, шүлэг, эссэ хэлбэрээр илэрхийлүүлэн ном бүтээлээ.

 


 

 
 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.