Манай цэцэрлэг бага насны хүүхдийг номонд дуртай болгох, бүлгүүдийн номын төвийг хүүхдийн бүтээлч үйл хөгжих номоор баяжуулах зорилгоор бүлгүүдийнхээ дунд сарын аян өрнүүлж байгаа билээ.
2015.04.07-2015.04.14-ний өдрүүдэд дунд бүлгүүдэд тус аян өрнөж, хүүхдүүд номтой чихрээ найзуудтайгаа солилцсон юм.
Аяны үеэр дунд бүлгүүдийн номын төвд буддаг ном-10, үлгэрийн ном-44, танин мэдэхүйн ном-13, сэтгэхүй хөгжүүлэх ном-10 нийт 77 номоор баяжилт хийгдлээ.
Дунд А бүлгийн хүүхдүүд өөрсдийн солилцсон номоо үзэж, буддаг номоо будлаа.
Мөн дунд Б бүлгийн хүүхдүүд аяны хүрээнд ирсэн “Ухаант туулай” үлгэрийг ширээний театраар ярьж, утга санаа үйл явдлыг зурж будан бүтээлээрээ буддаг ном-1, үлгэрийн ном-1 өөрсдийн гараар хийж бүтээлээ.
Дунд В бүлгийн эцэг эхчүүдийн дунд “Чихэртэй-АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулсан юм.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.