2015/05/27

Амттай аялал-Төсөлт ажил

Ч.Одонтуяа багштай Бэлтгэлийн Б бүлгийнхэн хүнсний үйлдвэртэй танилцах, нарийн боов, бялууг хэрхэн хийдгийг мэдэхээр Амттай аялалд гарсан юм. Аяллаар Жүр-Үр Эрдэнэт, Орда заан хошуу ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж, өөрсдийн гараар жигнэмэг хийж чимэглэсэн юм. Өөрсдийн гараар хийсэн жигнэмгээ идэх нь хүүхдүүдэд маш сайхан байлаа.
 Бяцхан шавь нарыг минь үйлдвэртэйгээ танилцуулж, хүүхдийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан 2 байгууллагынхаа хамт олонд ажлын өндөр амжилт хүсч, талархлаа илэрхийлье.

Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулж нэвтрүүлэг бэлтгэж хамтран ажилласан Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Эрдэнэт телевизийн хамт олондоо талархал илэрхийлье

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.