2016/01/21

Аавууд-Хамтдаа зөвлөгөөн боллоо.



“Аавууд –хамтдаа” зөвлөгөөнийг бага насны хүүхэдтэй аавуудын хүүхдийнхээ өмнө гүйцэтгэх үүрэг, нөлөөг нэмэгдүүлэх, бүлгийн багш болон аавуудын харилцаа хамтын ажиллагааг сайжруулах, аавуудын санал сэтгэгдлийг хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 16:00 цагт цэцэрлэгийн хэмжээнд зохион байгууллаа.


Зөвлөгөөнд урилгаар Хүүхэд гэр бүлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Чулуунцэцэг, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Л.Тайвантуул нар оролцсон ба нийт 137 хүүхдийн аав хүрэлцэн ирсэн.
Зөвлөгөөний үеэр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудын бүтээгдэхүүний амтлагаат үзэсгэлэн, Ном хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил,  хүүхдүүдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
1.    “Аавууд-Хамтдаа” зөвлөгөөнийг нээж цэцэрлэгийн эрхлэгч Х.Энхсайхан-Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ардын сургаалаас зөвлөгөө мэдээлэл хийлээ.
2.    Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Чулуунцэцэг-“Жудаг төгөлдөр Монгол эр хүн” лекц уншлаа
3.    Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Л.Тайвантуул-СӨБ-ын Цөм хөтөлбөр түүнд аавын үүрэг оролцоо сэдвээр ярилцлага өрнүүллээ.
4.    Ахлах В бүлгийн Мишээлийн өвөө  аавуудын дунд чин сэтгэлийн ярилцлага өрнүүллээ.
5.    Арга зүйч Г.Батцэцэг – Цэцэрлэгийн хэмжээнд хамрагдаж буй нийт хүүхдийн аавуудын судалгааг нас болон ажил эрхлэлтийн түвшинд гаргаж танилцуулан “Хүүхдийн орчин-Ирээдүйд” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
6.    Хэлэлцүүлгийн явцад аавууд баг болон ажиллаж цэцэрлэгийн гадаа тадбайг тохижуулах зураглал хийн түүнийгээ хэлэлцэж нэн тэргүүнд хийх ажлын дэс дарааллаа гаргаж ажиллалаа. Хэлэлцүүлгээс 12 бүлгийн аавуудын төлөөлөл оролцсон зөвлөл байгуулагдан гадаа талбайд тохижилтын ажил хийх шийдвэр гаргалаа.
7.    Зөвлөгөөний төгсгөлд зөвлөгөөний үйл ажиллагааны талаар аавуудын санал сэтгэгдлийг бичгээр хүлээн авах ажиллагааг зохион байгууллаа.
 









No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.