2015/02/05

Антибиотикийн талаар бидний мэдэх ёстой зүйлс


Антибиотикийг зохисгүй, буруу хэрэглэвэл ноцтой хор нөлөө үзүүлэх аюултай. Иймээс бид дараах зүйлсийн талаар зайлшгүй мэдэж байх ёстой.
1. Антибиотик хүний бие дэх нянг бүхэлд нь устгадаг. Хүний бие гаднаас халдварласан нян, вирусын улмаас үрэвсдэг. Антибиотик бол хүний амь насыг аврагч ач тустай эм мөн. Гэхдээ тунг нь хэтрүүлэн, зохисгүй, буруу хэрэглэвэл хүний амь насанд нөлөөлж болзошгүй аюултай эм юм.
2. Антибиотик вирусыг устгадаггүй. Ханиад томуу өвчин нь вирусын гаралтай өвчинүүд юм. Ийм үед антибиотик хэрэглэх нь төдийлөн зохимжгүй байдаг.
3. Ямар нэгэн өвчин тусмагц дур мэдэн антибиотикийг ууж хэрэглэх нь маш буруу, хор хөнөөлтэй алхам юм. Учир нь антибиотик таны зовиурыг намдаахгүйн зэрэгцээ, биеийн эсэргүүцэлд ч нөлөөлж болзошгүй.
4. Антибиотик уухад ихэвчлэн дотор муухайрах, ядрах, халууцах зэргийн гаж нөлөө илэрдэг.
5. Антибиотик хүний гэдэс, бэлэг эрхэнд байдаг хэрэгцээтэй нянгуудыг бас устгадаг. Иймээс антибиотик хэрэглэж эхэлсний дараа гэдэс гүйлгэх нь элбэг байдаг.
6. Бактери, нянгууд нь хүнийг антибиотикийн эсрэг дархлаатай болгодог. Хэдий их антибиотик хэрэглэнэ, төдий чинээ хүний бие түүнийг эсэргүүцэх чадвартай болж, үйлчлэх нөлөө нь багасдаг гэсэн үг. Иймээс антибиотикийг эмчийн хяналтгүйгээр дур мэдэн уухыг хориглодог.
7. Антибиотик хэрэглэж байх явцдаа гэдэсний нянг хамгаалж байдаг хоол хүнсийг хэрэглэвэл гэдэс гүйлгэхээс хамгаалж чадна. Мөн антибиотикийн гаж нөлөөг багасгахын тулд заавал эмчийн бичиж өгсөн тунгаар уух нь хамгийн чухал.
8. Антибиотик нь жирэмснээс хамгаалах эмийн нөлөөг үгүй хийдэг. Иймээс та жирэмснээс хамгаалах эм ууж байх үедээ антибиотик хэрэглэж байгаа бол жирэмслэх магадлал тун өндөрссөн гэсэн үг. Та жирэмснээс хамгаалах эмийг тогтмол хэрэглэдэг бол шүдний болон бусад эмч нарт үзүүлэхдээ байнга үүнийгээ эмчдээ хэлж байх хэрэгтэй.
9. Антибиотик нөлөөлөх хүчнээсээ хамааран олон төрөл байдаг. Одоогоор дэлхий дээр хэрэглэгдэж буй 50 гаруй төрлийн антибиотик байдаг. Эмч нар хамгийн түгээмэл, олдоц ихтэй антибиотикийг өвчтөндөө бичиж өгдөг. Зарим төрлийн антибиотикууд хүнд өвчний үед хэрэглэгддэг.
10. Антибиотик тухайн хүнд таардаг эсвэл харшилдаг эсэхийг тусгай сорилын аргаар мэдэх боломжтой. Таны биед лабораторийн нөхцөлд антибиотикуудыг туршиж үзээд үзүүлж буй нөлөөнөөс нь хамааран аль төрлийн антибиотик тохирдог талаар карт бичиж өгнө.


No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.